Ирэх өдрүүдэд хүйтний эрч суларна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 22

2015 оны 02 дугаар сарын 22-ноос 2 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 02 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top