Н.Энхбаяр намын гишүүдтэйгээ золголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

МАХН-ын дарга Н.Энхбаяр сар шинийн битүүний өдөр эх орондоо ирсэн. Тэрбээр өнөөдөр намынхаа гишүүд дэмжигчид болон ахмад настнуудаа хүлээн авч золголоо.

 Тус намын золголтонд нийт 200 гаруй гишүүд дэмжигчидээс гадна зарим дүүрэг орон нутгаас ахмад настнууд ирсэн байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо элгэн садан, ахмад настнууд, гишүүд дэмжигчидтэйгээ сар шинийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байгаагаа хэлсэн бөгөөд золголтод ирсэн ахмад настнууд ерөөлийн үгээ хэлсэн юм.

 Золголтын үеэр МУ-ын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан намын удирдлагуудын хамтаар ирж Н.Энхбаяртай золгон хүндэтгэл үзүүлсэн. Мөн энэ золголтын үеэр МАХН-ын удирдлагууд золголтын үеэр “Шударга ёсны төлөө” хүндэт тэмдэгээр намын гишүүдээ шагнасан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.76) 2016 оны 02 сарын 10

Мөнх тэнгэр ивээх болтугай

0  |  0
уншигч(108.66.135.20) 2015 оны 02 сарын 24

АРчилсан нийгэмд Энхбаяр дарга шиг төр нийгмийн зүтгэлтэн гарч ирсэнгүй ээ Арчилсан төр нийгмийн зүтгэлтэн Элбэгдорж Батүүл З.Энхболд Алтанхуяг Баярцогт Сайханбилэг нар Эх орноо харийнханд харин ч сайхан худалдаж ард түмнийг элгээр нь эвхрүүлж эдийн засгийг нь унагаж зоригтой тоглож байгаа юм биш үү Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж Энхбаяр даргын сургаар хуйлраад л хачин хачин болоод л орох байх нүх олдохгүй амь нь тэмцээд л 2 нүд нь харахаа болиод ухаан санаа нь орж гаран самуураал хэцүүдэх юм даа

0  |  0
Top