Чит-Хиагт-Улаанбаатар чиглэлд автобус явуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 23

ОХУ-ын Ар Байгалийн хязгаарын захиргаанаас “Чит-Хиагт-Улаанбаатар” чиглэлд  автобус явуулахаар болсон байна. Эхний автобус Читийн В.Лениний нэрэмжит талбайгаас маргааш 15:00 цагт хөдлөхөөр болжээ. Автобус явуулснаар тус хязгаарын иргэдийн хувийн бизнест дэм болж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top