Жил бүрийн Цагаан сарын баярын дараа шинийн 15-нд багтан ном уншуулж, засал хийлгэх гэсэн хүмүүсийн хөл Гандантэгчинлэн хийдээр тасардаггүй. Энэ жил тус хийдийн ном унших, засал хийх тарифт бага зэрэг өөрчлөлт орж, нэмэгджээ. Тодруулбал сүсэгтнүүдийн хамгийн их уншуулдаг Алтанганжуур 20.000 төгрөг, Арванхангал зэрэг цөөхөн ном 10.000 бусад ном 500-5000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байгаа аж. Нэг айл ном уншуулаад, заслаа хийлгэхэд 30 мянга орчим төгрөг болж байгаа талаар иргэд ярьж байна. Гэхдээ 1990 оноос хойш Гандантэгчинлэн хийдийн ном унших тариф нэмэгдээгүй байсан аж.
Сэтгэгдэл ( 0 )