Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд болон “Авто худалдааны цогцолбор”-т орон сууц худалдан авах иргэдийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төлөх журмыг төсөлд тусгасан байна.
Уг байршилд заасан хорооллоос 60 мкв-аас доош талбайтай орон сууц худалдан авч байгаа эмч, багш, цагдаа гэх мэт төрөөс цалинждаг албан хаагчдаас гадна өрхийн дундаж орлогоос доогуур орлоготой иргэдийг хамруулахаар төсөлд тусгажээ.
Нийслэлийн боловсролын газар 11 мянга гаруй багш ажилтны дунд явуулсан судалгаагаар 79 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцанд орох боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Эдгээр иргэдээс 57 хувь нь урьдчилгаа төлбөрийн 10 хувийг, 12 хувь нь 20-30 хувийг төлөх боломжтой бөгөөд үлдсэн хэсэг нь төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Нийслэлийн орон сууцны корпораци, арилжааны банк болон төрийн албан хаагчийн хооронд байгуулсан гэрээгээ зөрчвөл нэг удаагийн буцалтгүй тусламжийг эргүүлэн төлүүлэх зарчим хэрэгжинэ гэж НЗДТГ мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
борлогдохгүй хэдэн барилгаа шахах нь... [-X
борлогдохгүй хэдэн барилгаа шахах нь... [-X