Нурууны өвдөлтийн үед хийх дасгал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 01

Нурууны дасгалууд

Гуяны арын булчинг сунгах: 40см-ийн өндөртэй ширээн дээр нэг хөлөө өсгийгөөр нь тавьж, нөгөө хөлийн өвдөгний үеээр шулуунаар зогсоно. Аажмаар урагш бөхийхөд гуяны ар талд булчин дунд зэргээр сунаж татагдана. Энэ байдалд 15 сек барьж 2 хөлдөө ээлжлэн тус бүр 3 удаа давтаж хийнэ.

Нуруугаараа хотойх ба бөхийх: Гарын алга ба өвдөг дээрээ тулж эхлээд хэвлий рүү түлхэн нуруугаар хотойж 5 сек барьж, дараа нь буцааж хэвлийгээ татан нуруугаар бөхийж 5 сек барина. Дээрх дасгалыг 5 удаа давтаж хийнэ.

Дөрвөн хөллөж, гар хөл өргөх: Гарын алга ба хөлийн өвдөг дээрээ тулж нуруу болон хэвлийн булчин чангалж, нэг талын гар ба эсрэг талын хөлийг дээш өргөнө. Энэ байрлалд 5 сек барина. Түүний дараа эсрэг талын гар хөлөөр дээрх шиг байрлалд оруулан тус бүр 10 удаа хийнэ.

Аарцаг өргөх: Хэвтээ байрлалд хөл өвдгөөр нугарч хөлийн ул шалан дээр байна. Хэвлийн булчин чангалж, бүсэлхий нурууг шал руу түлхээд тэр байдалдаа 5 секунд барьж дараа нь амрана. Дээрх дасгалыг 10 удаа хийнэ.

Толгой, цээж бөхийх: Хэвтээ байрлалд хөл өвдгөөр нугарч хөлийн ул шалан дээр байна. Хэвлийн булчинг чангалж нуруугаа шал руу нааж, толгойг өргөн эрүүгээ өвчүүндээ хүргэнэ. 2 гарыг биеийн хажууг дагуулан сунгаж биеийн дээд хэсгийг өргөн мөрөө шалнаас хөндийрүүлэн 3 секунд барина. Энэ үед амьсгал түгжихгүй ба мөр өргөх үед амьсгалаа гаргана. Дээрх дасгалыг гарыг тохойгоор нугалан толгойн ард зөрүүлэн хийж болох бөгөөд энэхүү дасгалыг 10 удаа давтаж хийнэ.

Хэвлий эргүүлэх: Хэвтээ байрлалд хөл өвдгөөр нугарч хөлийн ул шалан дээр байна. Хэвлийн булчинг чангалж, бүсэлхий нурууг шал руу түлхээд тэр байдалдаа мөрийг шалнаас хөндийрүүлэхгүйгээр аажмаар 2 хөлөө нэг тал руу нь эргүүлэн боломжтой хэмжээнд нь хүргэнэ. Энэхүү дасгалыг хоёр тал руу нь ээлжлэн тус бүр 10удаа хийнэ.

Түнхний үеэр гадагш эргүүлэн сунгах: Хэвтээ байрлалд хоёр хөлийг өвдгөөр нь нугалан зөрүүлж доод талын хөлийн гуяны ар талаас барин цээж рүүгээ аажмаар татна. Энэ үед өгзөг, дээд хөлийн түнхний гадна талд сунах, татах мэдрэмж төрнө. Энэхүү байдалдаа 20 секунд барьж тус бүр 3 удаа хийнэ.

Өвдгийг цээж рүү шахах: Хэвтээ байрлалд хөл өвдгөөр нугарч хөлийн ул шалан дээр байна. Хэвлийн булчин чангалж, нурууг шал руу наана. 2 хөлийн өвдөгнөөс барьж цээж рүү шахаад 5 секунд барина. Энэхүү дасгалыг 10удаа хийнэ.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дасгал (124.158.109.215) 2016 оны 12 сарын 28

надаас дасгалын талаар мэдээлэл авч болон шүү. хүн бүр өөрт тохирсон дасгал хийх нь үр дүн сайтай байдаг шүү

0  |  0
hariult_bnu?(208.54.80.129) 2020 оны 06 сарын 24

2 dalnii haraldaa nuruu ve ve hatguulj uwduud bhiin yuniih we? 23 nastai bnga zogsoo ajil hiideg

1  |  0
j,tsoqzolma(112.72.11.109) 2015 оны 08 сарын 12

Goyo dasqal bn bi hiinee

0  |  0
oogii(112.72.13.209) 2015 оны 06 сарын 19

heregtei medeelel bna,bayrlalaa

0  |  0
tuya(112.72.11.102) 2015 оны 06 сарын 12

Zurag oruulval zvgeer yum bnda

0  |  0
oyunaa(103.9.90.140) 2015 оны 06 сарын 10

nuruunii disknii khagalgaanii daraa khed khonood dasgal khiij bolokh ve

0  |  0
altaa(202.70.46.205) 2015 оны 06 сарын 06

Mash ih owdolttei ued yug anhaarah uu.

0  |  0
altaa(202.70.46.205) 2015 оны 06 сарын 06

Mash ih taalagdlaa.

0  |  0
эмч(202.179.15.203) 2015 оны 06 сарын 04

Нурууны өвдөлтийн үед хөдөлгөөн, дасгалыг тухайн өвчний байдалд нь тааруулж, ачаалалыг нь нэмэгдүүлэх байдлаар хийх хэрэгтэй. Өвдөлт ихтэй нуруунд дасгал хүчтэй хийвэл зовиур нь ихэсчдэг, тэрнээс болоод хүмүүсийн дунд буруу ойлголт үүсэх тохиолдол их байдаг. Энэхүү дасгалуудыг анх 2007-2008 оны үед байна уу даа манай тасгийн эмчийн хамаатаны хүн Солонгост нурууны хагалгаанд орчоод эмч нар нь хийгээрэй гээд дасгалууд өгсөнийг нь би авч англиас монгол руу хөрвүүлэх гэж багагүй л хүч хөдөлмөр зарцуулж байсан санагдаж байна.

0  |  0
buya(213.112.178.4) 2015 оны 06 сарын 03

Ervvl bhin tuld ene dasgaliig hiih hugatsaag uurtuu zaaval garga

0  |  0
Bog(112.72.13.41) 2015 оны 05 сарын 17

Bayarlalaa

0  |  0
Parlamento(120.142.185.65) 2015 оны 03 сарын 15

Zurag hawsargan tailbarlaj baigaarai. Teguul ulam humuust hurteeltei baih bolno oo. Negent l saihan medeelel olj busdad hurgej baigaagaas hoish, jaahan zuil uldeesnii heteggui shu dee.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.245) 2015 оны 03 сарын 01

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК , АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top