Гандангийн өргөлийн хайрцагаас хулгай хийжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 03

Гандантэгчинлэн хийдийн өргөлийн хайрцагнаас мөнгө хулгайлсан хэрэг гарчээ. Өөрөөр хэлбэл хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд орших суух 21 настай Б бусадтай бүлэглэн хийд хаах цагаар дотор нь үлдэн сүсэгтнүүдийн өргөсөн мөнгөнөөс 61 мянган төгрөг хулгайлсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top