Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуй, нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг монгол бичгээр бичих төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл уг төслийн хэрэгжилтэд Нийслэлийн засаг дарга хориг тавьсан гэх мэдээлэл зарим цахим мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаад байгаа юм. Харин энэ мэдээлэл үнэн эсэх, Засгийн газрын тогтоолд Нийслэлийн засаг дарга хориг тавьж болдог эсэх талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад “Төслийн хэрэгжилтэд хориг тавьсан зүйл байхгүй. Төсөл одоо боловсруулагдах шатандаа явж байгаа гэв.
Хот суурин газар, төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон юм.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )