“Монгол газар”-ын шүүх хурал энэ сарын 26-нд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 04

“Монгол газар” компани дампуурлаа зарласан. Өөрөөр хэлбэл тус компани дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлтээ Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд гаргаад байсан. Шүүх энэхүү хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд шийдэж, төлбөрийн чадваргүйд тооцоод байгаа. Тиймээс тус компаниас авлагатай аж ахуйн нэгж байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөхөөр болсон.

Тус компанид холбогдох хэргийн шүүх хурал хоёр ч удаа товлогдон хойшлогдоод байсан юм. Учир нь нэхэмжлэгчид нэхэмжлэх эрхээ хангуулах, “Монгол газар” компаний төлөөллийг оруулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хуралдааныг хойшлуулсан. Тэгвэл тус компанид холбогдох хэргийн эцсийн шүүх хурал дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд энэ сарын 26-нд болохоор болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top