Сүүлийн үед хорт хавдраар өвчлөх өвчлөл манай улсад газар аваад байгаа. Хавдрыг эрт үед нь оношилвол 100 хувь эдгэх боломжтой өвчин гэдэг. Гэхдээ иргэд хэтэрхий орой эмнэлгийн байгууллагад хандсанаас энэ өвчнөөр амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгаа юм. Манай улс уг өвчинтэй тэмцэхээр жил бүр хавдарын эсрэг үндэсний аяныг өрнүүлдэг болсон. Энэ жилийн аяны хүрээнд Хавдар судлалын Үндэсний төвийн эмч нарын баг нийт 12 аймаг сумын иргэдэд хавдрын оношлогоог үнэгүй хийхээр болсон байна. Үг үзлэг ирэх тавдугаар сарын 5-наас Орхон, Булган аймгуудаас эхлэх юм.
Иргэд үзлэгт хамрагдахын тулд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт урьдчилан бүртгүүлэх шаардлагатай юм.
Тавдугаар сарын 11-22-нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд
Тавдугаар сарын 18-23-нд Өмнөговь
Тавдугаар сарын 25-29-нд Төв
Зургаадугаар сарын 01-13-нд Архангай, Өвөрхангай
Зургаадугаар сарын 8-13-нд Сүхбаатар
Зургаадугаар сарын 15-20-нд Говь-Алтай
Зургаадугаар сарын 15-25-нд Увс аймагт тус тус ажиллах юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
uwdugnii zuulun ediin gemtliig yaj emchleh be