Элэгний С вирусыг эмчилдэг шинэ эмийг бүртгэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

Монгол Улсын 400 гаруй мянган хүн өвчлөн шаналж байгаа элэгний вирусын өвчлөл тэр дундаа архаг С хепатитыг эмчлэхээр зориж байгаа. Иймээс Монгол Улс эмийн журмандаа өөрчлөлт оруулж Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг түргэвчилсэн аргаар бүртгэхээр болсон. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сард эмийн зөвлөлийн хуралдаанаа хийж анхны эмээ бүртгэсэн нь Элэгний С вирусыг эмчлэх "Sovaldi" / Гийлэд Сайнсэс компанид үйлдвэрлэсэн/ эм байсныг монголчууд санаж байгаа байх аа.

Тэгвэл Гийлэд Сайнсэс компанийн үйлдвэрлэсэн Европын холбооны орнуудад эмчилгээнд хэрэглэгдэж өндөр үр дүнгээ өгч байгаа дараагийн эм болох "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж ,эмчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. "Harvoni" эм нь вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдэгээрээ давуу талтай юм байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яяя(202.179.29.227) 2015 оны 03 сарын 06

Энэ эмийг Германд даатгалаараа үнэгүй өгдөг юм билээ. үр дүн маш сайтай. 3-6 сар уугаад вирусууд нь устаж үгүй болдог гэсэн.

0  |  0
өвчтөн(27.123.214.114) 2015 оны 03 сарын 06

Энэ тэгээд хэзээ худалдаанд гарах юм бээээээ

0  |  0
Top