Ихэр моделиуд СТА боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

 Монголын загварын ертөнцөд 1990-ээд онд од болон гялалзаж байсан загвар өмсөгч С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нар хилийн чанадыг зорьсноос хойш арав гаруй жил өнгөрчээ. Ихэр бүсгүйчүүд хоёулаа хилийн чанадад хөгжмийн боловсрол эзэмшсэн байна. Тэднийг тун удахгүй Монголдоо ирж суурьшихаар шийдсэн гэх мэдээлэл цацагдаж байв. Тэгвэл саяхан хөгжмийн зохиолч Сангидоржийн охид эх орондоо ирж, "ОК! Fashion show"-нд оролцон тайзнаа алхжээ. Ийнхүү олон жилийн дараа эх орондоо ирж загварын тайзнаа алхсан С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг хоёрыг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top