В.Путин Монголын 300 ахмад дайчинг ойн медалиар шагнана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

ОХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тавдугаар сарын 9-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тушаалаар Монголын 300 гаруй ахмад дайчныг ялалтын баярын 70 жилийн ойн медалиар шагнахаар болсон байна. Тус медалийг Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ сарын 16-нд эхний 60 ахмад дайчинд шагналыг нь гардуулан өгөх юм байна. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа  Элчин сайдын яаманд 11.00 цагаас болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top