”Дүнжингарав”-т айрагдсан морьдын амжилтыг түтгэлзүүллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссоос эрлийз монгол морьдыг тусад нь уралдуулахаар нарийвчилсан журам батлан нэр бүхий морины зүтгэлтнүүд, эрдэмтийн бүрэлдэхүүнтэй үүлдэрлэг байдлаар ялгах комисс байгуулан ажиллуулсан юм. Үүлдэрлэг байдлаар ялгах комиссын хараат бус байдал, бүрэн эрхийг баталгаажуулах үүднээс морьдыг уралдсаны дараа хасахгүй байхаар журамласан боловч тус “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан тухай нэр бүхий уяачдаас гомдол санал ирсэн байна.

ММСУХ-ноос дээрх гомдол саналыг судлан үзээд “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд түрүүлж айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүлдэрлэг байдлаар ялгах комисс дээрх 2 насанд түрүүлж айрагдсан морьдын үүлдэрлэг байдлыг дахин нягталсны дараа албан ёсны цувааг дахин гаргах болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(202.179.11.74) 2015 оны 03 сарын 09

Олон хүүхэд ойчсон чинь Дүнжингарав-2015 биш харин Сүхбаатар аймагт болсон уралдаалга ш дээ бид нүдээр үзсэн шинийн 3-ний шөнө их хэмжээний цас орсон 17 хүүхэд гэмтэж эмнэлэгт очсон очоогүй өчнөөн хүүхэд байсан гэсэн

0  |  0
t(202.170.80.25) 2015 оны 03 сарын 09

ter yaah ve nuguu khuukhduud yu bolov

0  |  0
Top