Мансуурсан үедээ жолоо барьсан байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Өнгөрсөн шөнө мансууруулах бодис хэрэглэсэн 23-24 насны залуусыг илрүүлжээ. Сэжигтэн А, С, Г нар нь "Дүнжингарав" худалдааны урд зам дээр 1 цаг 30 минутын үед автомашинтай явж байхад нь зогсоож шалгасан аж. Шалгахад тэд мансуурсан байдалтай байсан бөгөөд автомашинаас нь тугалган цаас, "konix" эм 49 ширхэг гарчээ. Тус сэжигтнүүдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top