Хятадын экспорт түүхэн дээд амжилт эвдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

БНХАУ-ын гадаад худалдааны ашиг хоёрдугаар сард 60.6 тэрбум ам.доллар болж, дахин түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Өнгөрсөн сард тус улсын импорт тааруу дүнтэй гарсан ч экспорт өсөлтөө хадгалсан хэвээр байсан нь худалдааны үзүүлэлтэд дэмжлэг болжээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын экспорт жилийн дүнгээр 48.3 хувиар өссөн бол импорт 20 хувиар буурсныг тус улсын Худалдааны яамнаас мэдээллээ. БНХАУ экспорт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтад суурилсан эдийн засгаа дотоодын хэрэглээтэй уялдуулахаар ажиллаж байгаа юм. Хэдий тийм боловч дотоодын эрэлт болон түүхий эдийн үнэ буурснаас шалтгаалан импорт сайнгүй байгаа нь эдийн засагт нь дарамт болоод байгааг тус улсын Худалдааны яам онцолж байна. Харин экспорт ялангуяа АНУ-д нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний өсөлт тэлж байгаа нь эдийн засагт дэмжлэг болж байгааг өнгөрсөн сарын үзүүлэлт баталж байгаа юм. Тодруулбал дэлхийн хамгийн том эдийн засаг гурван хувиар өсөхөд БНХАУ-ын экспорт 8-9 хувиар нэмэгдээд зогсохгүй эдийн засаг нь 0.5-1 хувиар тэлэх тооцоо гарсан байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал энэ долоо хоногт үргэлжлэх бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус чуулганаар БНХАУ-ын Засгийн газар 2015 оны эдийн засгийн өсөлтийн зорилтот түвшинг долоон хувь болгон бууруулснаа танилцуулсан юм. Үүнээс гадна БНХАУ-ын гадаад худалдааны ашиг энэ онд зургаан хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаагаа мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top