Хоёр иргэн хууль бусаар хил нэвтрэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 09

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Бичигт, Шивээхүрэн, Гашуунсухайт, Тэс, Бургастай, Ханх зэрэг олон улсын, хоёр талын байнгын болон улирлын ажиллагаатай 19 боомтоор 3 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд нийт 76 орны 58520 зорчигч, 23953 тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн байна. Дээрх хугацаанд баримт бичгийн 29, хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн 5 иргэн, боомтоор хууль бусаар хил нэвтрэхийг завдсан хоёр зөрчлийг илрүүлэн шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top