Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг.
Өнгөрсөн сард шинэ журам гарч, Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн юм.
Энэхүү шинэ журмын хэрэгжилтийн талаар Татварын газрын Татвар хураалтын хэлтэсийн дарга Б.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жил автомашины албан татварыг шинэчилсэн журмын дагуу хурааж байгаа. Үр дүн хэр байна вэ?
-Журам гараад ердөө 14 хонож байгаа ч үр дүн нь эерэгээр харагдаж эхлэж байна. Журмын хэрэгжилтийг хамгаалах ажил хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн. Журмын гол онцлог нь автомашины номерын сүүлийн тоогоор нь ачааллыг жигдлэхэд оршиж байгаа. Ер нь энэ жил журмаар олон асуудалыг боловсронгуй болгоно гэж журмалсан. Бүх мэдээллийн хэрэгслэлээр сурталчилгаа явагдаж байна. Нийслэлийн 152 хороонд гэхэд татварын ажилтанууд танилцуулгыг хийж, хороод дээр сурталчилгааны самбар ажиллуулахаар зохион байгууллалтын арга хэмжээнүүд авч байна. Дээр нь данс нэг байлгах тухай, бүртгэлийг сайжруулах асуудлыг энэ журмаар бол зохицуулахаар хариуцах байгууллагуудыг нь томилчихсон ажлууд нь хийгдээд явж байна. Бүртгэлийн талаар авто тээврийн үндэсний төв, Татварын алба, Нийслэлийн мэдээлэл технолгогийн газар зэрэг байгууллагууд хамтраад ажлаа эхэлчихсэн. Хуучин мөрдөж байсан журмуудыг шинэчлэх асуудал эд хийгдэж байна. Гэхдээ хорь гаруй жил нэг хэвийн явж байсан энэ асуудал хагас сарын дотор шууд өөрчлөгдөөд явчих нь гэж байхгүй. Өөрчлөхийн тулд түрүүний миний хэлсэн ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа юм. Сүүлийн хоёр жилд бол эрчимтэй өөрчлөлтүүд хийгдэж байгаа.
-Шинэ журмаар татвар төлсөн жолооч нар одоогийн байлаар замын санд хэчнээн төгрөгийг орлогыг төвөлрүүлээд байна вэ?
-Шинэ журам батлагдсанаас хойш замын санд төвлөрүүлсэн орлогын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд байна. Нийслэлиийн 9 дүүрэг, оншилгооны 3 цэг, бүртгэлийн 2 цэг дээр энэ ажил хийгдэж байгаа. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид шинэ журмын хэрэгжилтэд ам сайтай байгаа. Үүнийг бид татвараа төлж байгаа хүмүүсийн хандлага, санал сэтгэгдэл талаас нь бид дүгнэж үзэж байгаа. Сардаа 85-90 мянга орчим тээврийн хэрэгсэл орох судалгаа гарсан. Тэр хэмжээний машин ороод байхад татвар төлөгчдөө ч үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууддаа ч хүндрэлгүй.
А.Алтаа
Сэтгэгдэл ( 0 )