Орост байдаг Жуковын хөшөөг Монголд авчрах хэрэгтэй юу?

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

 Нэрт маршал Георгий Константинович Жуковын хөшөөг Монголд авчруулах саналыг Оросын холбооны улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Ш.Алтангэрэл Москвагийн Думд илэрхийлжээ. Уг хөшөө нь Манежная талбайд байдаг бөгөөд өдгөө төрөлх Калугад нь шилжүүлэн байршуулах тухай яригдаж байгаа аж. 

Г.К.Жуковын хөшөөг солих асуудлыг ОХУ-ын Иргэний танхим удахгүй хэлэлцэх юм байна. Хэрвээ Оросын тал маршал Жуковын хөшөөг Монголд өгөхийг зөвшөөрвөл Улаанбаатар дахь Жуковын гэр музейн өмнө байрлуулах аж.

Уг нь БНМАУ, ЗХУ-ын баатар маршал, Г.К.Жуковын эх орны дайны ялалтын 50 жилийн ойд зориулан бүтээсэн хөшөөг Улаанбаатар хотод байдаг билээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мягмао(74.137.159.139) 2015 оны 03 сарын 11

Арчлаж хамгаалах,зөөх байрлуулах зардал мөнгөө элчин хувиасаа гаргах юм уу ард түмэний татвараар хийх юм уу?улсын мөнгө саах арга байна даа

0  |  0
Зочин(183.81.171.135) 2015 оны 03 сарын 11

УБ-д байгаа цээж хөшөө юу нь муудаад байгаа юм бол!!!

0  |  0
Зочин(202.21.106.108) 2015 оны 03 сарын 11

Аль болох Москвад таалагдан удаан суух гэсэндээ л долгиноогүй юм бол эх орондоо байгаагаа хүндлээд өөд нь татаад байхад болохгүй нь юу билээ? оросмод суралцдаг оюутнуудынхаа талааролигтой мэдээлэл авч,хамгаалж чадахгүй байж нэг их ажил хийсэн -түүх хамгаалсан нэр зүүх гээд байгаа УТ юмуу хайшаа юм??

0  |  0
ha(182.250.251.198) 2015 оны 03 сарын 11

Zavtai elchin bndaa kk. Mongolruu zuuh zardlaa mongol ulsaas garguulah bhdaa. Ermitajaas mongoliin tuuhiin unet dursgaluudaa avii gesen bol deer bh blaa. Aya yaayaa, uur shiideh asuuldal bdagguin muu

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.169) 2015 оны 03 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top