Хакухо М.Даваажаргал өнөөдөр 30 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

Японы сумо бөхийн дэвжээнд амьд домог болсон Хакухо Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11 болох энэ өдөр Улаанбаатар хотод төржээ. Өдгөө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат аваргын отгон хүү Даваажаргал өнөөдөр 30 нас хүрч байна. Сумогийн 69 дэх их аварга 13 давж, сумогийн түүхэн дэх оргил амжилтын эзэн болсон Дархан аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал нь сумогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоон 33 дахь түрүүгээ хүртэж, арлын Япон орны төдийгүй Монголын түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top