500 гаруй цэцэрлэгийн тоглоомыг Дэлхийн банкнаас санхүүжүүлж шинэчилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

"Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор" төслийн хүрээнд концессийн гэрээгээр Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн 72 цогцолбор барихаар болжээ. Уг төслийн хүрээнд сургалтад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, сандал ширээ, хүүхдийн тоглоом болон гадна талбайн тохижилт, байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй халаалт, дулааны систем суурилуулж, цэвэр, бохир усны холболт зэргийг хамтад нь шийдэх аж. БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар энэ онд сургууль, цэцэрлэгийн 40, ирэх онд 32 цогцолбор барихаар болсныг мэдэгдсэн байна. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй цэцэрлэг байдаг. Үүний 500 гаруй цэцэрлэгийн тоглоомыг энэ жил Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэхээр төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top