Хараагүй иргэд байртай болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 11

Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй найман  мянга, харааны бэрхшээлтэй есөн мянга орчим иргэд байдаг ажээ. Харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх үүднээс 90 айлын орон сууц барьж эхэлжээ. Тус барилгын санхүүжилтийг  энэ оны улсын төсөвт суулгасан болохоор ондоо багтаад ашиглалтад орох боломжтой юм байна. Хараагүй иргэд хоорондоо гэр бүл болох нь түгээмэл учир энэ барилга ашиглалтад орсноор 100 гаруй хараагүй иргэд өөрийн гэсэн орон байртай болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top