Дэлхий дээр халдварт бус өвчин нийт хүн амын өвчлөлийн 72 хувийг эзэлдэг байна. Судлаачдын үзэж байгаагаар халдварт бус өвчин дотор тэргүүлэх байрыг чихрийн шижин, даралт ихсэх өвчин болон бөөрний архаг өвчин эзэлдэг ба дэлхийд нийт 600 сая гаруй бөөрний архаг өвчтэй хүн байна.
Эдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улс орны эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 хүртлэх хувийн эмчилгээнд зарцуулж байгаа аж. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд түүний эцсийн хүндрэл болох бөөрний арахаг дутагдал ихсэж өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хүн гадаад дотоодод өндөр өртөг зардал бүхий эмчилгээ хийгдэх болсон. Эрүүл мэндийн яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хүн амын сүүлийн таван жилийн дүнгээр 3-р байранд, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байна.
Судалгаанаас харахад бөөрний архаг өвчин нь даамжран жилд шинээр 70-100 өвчтөн БАД- ордог гэж тогтоосон байдаг. Энэ байдал нэг талаасаа өвчний эрт үеийн оношлогоо, эмчилгээ, сэргийлэлттэй холбоотой нөгөө талаасаа тухайн хүний амьдралын хэв маяг, эрүүл мэндийн мэдлэг боловсролтой нь шууд холбоотой байдаг.
Бөөрний өвчин болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачлагаар –Бөөр Хамгаалах дэлхийн өдрийг 2006 оноос эхлэн дэлхий даяар зохион байгуулж, 200 гаруй улс орoнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулсаар иржээ. Үүний үр дүнд бөөрний өвчлөл болон халгаат хүчин зүйлсийн тархалт хүн амын дунд бууран, бөөрний өвчний эцсийн үе шатны эмчилгээ болох асар их үнэтэй хиймэл бөөрний аппарат эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох хүмүүсийн тоо тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлт гарч байна.
Манай оронд “Бөөр хамгаалах Дэлхийн өдөр“-ийг 2009 оноос ЭМШУИС-ийн Бөөр судлалын тэнхимээс санаачлан ЭМЯ, ДЭМБ, УКТЭ, ШКТЭ-ийн хамт олны дэмжлэгтэйгээр анх удаагаа тэмдэглэсэн бөгөөд жил болгон уламжлал тэмдэглэж байна.
Энэ жилийн хувьд уг өдрийг нийт хүн амыг бөөрний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авч явуулахын зэрэгцээ бөөрний болон дотрын эмч нарт зориулсан сургалт зохион байгуулагдаж , эмчилгээ, оношлогооны орчин үеийн аргуудыг эмч нарт хүргэхийг зорьж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь бөөрний архаг өвчнөөс сэргийлэх ажилд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог нэмгэдүүлэн, түншлэлийг хөгжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа юм.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 3 )
Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n [fortis.hospital.in@gmail.com]
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n