Дур мэдэн шалгалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Нүхт тур” компанид удирдамжгүй шалгалт хийх хуульд нийцээгүй үүрэг чиглэл өгч, хяналт шалгалтын давхардал бий болгосон Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга У.Сосорбурамд МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Раднаасэд Төрийн албаны тухай хуулийн дагуу сануулах сахилгын шийтгэл ногдууллаа.

Мөн Төрийн хяналт шалгалтын хуулийн 5.2-т заасныг зөрчиж, удирдамжгүйгээр шалгалт хийсэн улсын байцаагчид хариуцлага тооцохыг У.Сосорбурамд үүрэг болголоо. Цаашид ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хяналт шалгалтын давхардал гаргахгүй байхыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нарт анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top