Я.Батсуурийг дахин хоёр сар хорихоор боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

"Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг эрүүгийн хэрэгт шалгаж цагдан хорьж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн сарын сүулчээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар 14 хоногийн хугацаанд цагдан хорихоор болсон. Тэгвэл Я.Батсуурийг шүүхээс яллагдагчаар татаж,  дахин 60 хоног буюу хоёр сар хорихоор болжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд онц их хэмжээгээр завшиж үрэгдүүлсэн”, 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top