Дэлгүүрийн байршлыг газрын зургаас хардаг болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Нийслэлийн хэмжээнд ахуйн үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8484 газрыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 138 хорооны нутаг дэвсгэрийн зураглалд тэмдэглэж, нэгтгэсэн  мэдээллийн бааз үүсгэжээ. Ингэснээр хороодод хэдэн хүнсний дэлгүүр, гуанз ресторан, ахуйн үйлчилгээний цэг, ямар байршилд байгааг харах боломжтой болно. Цаашид мэдээллийн санг иргэдэд нээлттэй болгож цахим хуудсанд байршуулснаар  олон нийтийг сонголтоо хялбар, зөв хийхэд нь туслах юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.109) 2015 оны 03 сарын 12

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАГТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top