Автобусны жолооч нар дунджаар 1.1 сая төгрөгийн цалинтай болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын ажилчид цалингаа 35-40 хувиар нэмэхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд маргааш ажил хаяхаа мэдэгдээд байсан. Тэгвэл ажил олгогч, ажилчид, үйлдвэрчний эвлэлийнхэн тохиролцоонд хүрсэн эсэх талаар "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг "Бид тохиролцсон гэж ойлгож болно. Гэхдээ үйлдвэрчний эвлэлийн гурван даргын нэг нь тохиролцохыг хүсээгүй. Манай ажилчдын 70-80 хувь нь ажил хаях сонирхолгүй байгаа" гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мөн тэрбээр ажилчдынхаа нийт цалинг нэмэх боломжгүй учраас үндсэн цалинг нэмж буйгаа дуулгав.

Ингэснээр жолоочийн 450 мянган төгрөгийн үндсэн цалин 550 мянган төгрөг болж нэмэгдэх аж. Харин кондукторын 350 мянган төгрөгийн үндсэн цалин 480 мянган төгрөг болно. Үүн дээр шагнал нэмэгдэхэд жолооч сард дунджаар 1.1 сая төгрөгийн цалин авна. Харин кондуктор дундажаар 800 мянган төгрөгөөр цалинжих юм байна. "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ нь 1700 орчим ажиллагсадтай бөгөөд нэгтгэлийн жолооч, кондуктор нарын 20-30 хувь нь сард 1.5 сая төгрөгийн цалин авдаг юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
охин(202.179.15.181) 2015 оны 05 сарын 03

=D>

0  |  0
хүү(202.179.15.181) 2015 оны 05 сарын 03

Гоё

0  |  0
Top