Ж.Мөнхбат: 11 тэрбум бол АН-ыхан гайхаж нүд ам нь орой дээрээ гараад байх асуудал биш

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

Ардчилсан Намын Гишүүд Дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өчигдөр хэвлэлийн хурал хийж МАН-ын байранд улсын төсвөөс олгосон 11 тэрбум төгрөгийг эргүүлж төлүүлэх бүр цаашлаад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах талаар мэдээллэл хийсэн. Үүний хариу болгож өнөөдөр “Тусгаар Тогтнолын Ордон”-ыг бариулсан хөрөнгийн тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Хууль эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын дарга Б.Мөрөн нар мэдэгдэл хийлээ.

Тэд уг мэдэгдэлд, 2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчөөр Цахиагийн Элбэгдорж сонгогдсон байдаг. Үүний дараагаар долоон сарын нэгний гэгдэх бүх хэрэгт оролцсон хүмүүсийг өршөөх өршөөлийн хуулийг саанаачилж уг хууль 2009 оны долоон сарын 9 өдөр батлагдсан. Энэ өршөөлийн хуулийг батлагдах явцад “7 сарын 1”-ний үймээн самууны үеэр хэрэгт холбогдогсон оролцсон хүмүүс өршөөгдсөн байдаг.  Тэгвэл эд хэөрөнгөөөрөө хохирсон аж ахуй нэгжүүд яах вэ гэсэн асуудал тавигдаж байсан тухай товч дурьдав.

- Ямар шийдвэрийн дагуу улсаас МАН-д 11 тэрбумыг өгсөн юм бэ?

- Тухайн үед Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн институт тал талаасаа ярилцаад өршөөлийн тухай хууль гаргаж хэрэгт оролцсон хүмүүсийг өршөөе, өмч хөрөнгөөрөө хохирсон иргэд, аж ахуй нэгжүүдийн хохирлыг нь барагдуулъя гэсэн шийдвэр гаргасан. Мөн 2009 оны 7 сарын 9-нд Хохирогчид нөхөн олговрыг олгох тухай хуулийг Монгол Улсын Их Хурал тухайн өдрөө баталсан байдаг.

-Энэ хууль батлагдахад АН, МАН хоёул Засгийн газарт байсан шүү дээ?

- МАН  дангаараа параламентыг бүрдүүлж байгаагүй. Хамтарсан Засгийн газартай байсан. Ардчилсан намын гишүүд их хуралд суудалтай байсан. Ингээд энэ хуулийг дэмжиж баталсан байдаг. Хуулийнхаа дагуу 2009 оны 9 сарын 23-ны өдөр хохирогчид нөхөн олговор олгох журам батлах тухай Монгол улсын Засгийн газрын 294-р тогтоол гарсан байдаг. Энэ үед Засгийн газарт Ардчилсан нам байсан. Тэр байтугай Ардчилсан намын дарга нь Монгол улсын тэргүүн шадар сайд хийж байсан үе. Ардчилсан намын гишүүн С.Баярцогт сангийн сайдаар ажиллаж байсан.

- Яг 11 тэрбум төгрөг гэдгийг хэрхэн тогтоосон байдаг вэ?

- 2010 оны 2 сарын 8-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүхээс 216-р тоот шийдвэр гарч хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон. Шүүхийн тогтоолоос өмнө хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэж дээрх мөнгөн дүнг тогтоож байсан юм. 2012 оны 9 сарын 9-ний өдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан байгаа. 

- АН-ын зүгээс дээрх мөнгийг буцааж төлөх ёстой гэж үзсэн байгаа. Энэ мөнгийг буцаах тухайд?

- Нөхөн олговор олгох асуудал бол Монгол улсын хуулиар, Монгол улсын Засгийн газар тогтоол гаргаад Шүүх хуралдаан хийж шүүхийн тогтоолтойгоор хэрэгжсэн үйл явдал.  Мөн Улс төрийн намын тухай хуулийн 16.1—д аливаа улс төрийн нам нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байна гэж заасан. Мөн 16.2-т тухайн улс төрийн нам өмчөө түрээслүүлэх болон худалдах үйл ажиллагаандаа зарцуулах эрхтэй гэж заасан байгаа. Тиймээс бид хуулийн дагуу энэ байрыг бариулж хуулийнхаа дагуу байгууллагуудад түрээслүүлж байгаа. Иймд Ардчилсан намынхан гайхаад нүд амаа орой дээрээ гаргаад байх шаардлаггүй.  

-Барилга маш хурдан сүндрэлсэн. Санхүүжилт яаж орж ирсэн бэ?

- Тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт хуулийн дагуу тогтоол гаргаж увуу цувуу байдлаар мөнгийг нь өгсөн байдаг.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
odko(103.229.123.197) 2015 оны 03 сарын 13

Ene munhbat gej jinhen buunii nohoi

0  |  0
zochin(103.10.20.66) 2015 оны 03 сарын 13

ter hohirlig zahion baigyylagch elbegdorj, batzandan bolon magnai nar xvleeh estoi

0  |  0
иии(202.72.246.106) 2015 оны 03 сарын 13

сонгууль ойртож байгааг сануулж байх шив дээ

0  |  0
Л.А.Л.А.Р.У.У.Д(112.72.13.195) 2015 оны 03 сарын 13

ЭНЭ БАЯРЦОГТЫН ГАРАА ДҮРЭЭГҮЙ БУЗАР ХЭРЭГ БАЙНА УУ ?

0  |  0
Bas l nuguu Bayartso(202.21.124.134) 2015 оны 03 сарын 12

bs l nuguu bayartsogt

0  |  0
togii(202.170.85.26) 2015 оны 03 сарын 12

nohon tolbor ogdog ni zob shu de

0  |  0
bb(203.169.50.84) 2015 оны 03 сарын 12

Tatvar tulugch bid munguu nehemjilj avaya

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.173) 2015 оны 03 сарын 12

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Bold(112.72.13.60) 2015 оны 03 сарын 12

Myamtaishir duuni 1 terbumiig ugch huugee ded said bolgoo bizdee.

0  |  0
Bold(112.72.13.60) 2015 оны 03 сарын 12

Nyamtaishir duu ni 1 terbumiig ugch ded said bolo bizde.

0  |  0
Hyyhed(99.71.210.62) 2015 оны 03 сарын 12

ene bayartsogt elbeg 2tsairsan 2 hulgaich bn shyy ard tymeen eregtsyyLj sain.bodooroi hymyys ee

0  |  0
Top