ШӨХТГ арилжааны банкуудаас заргаа авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 12

ШӨХТГ-аас арилжааны 13 банкыг хууль зөрчин зээлийн шимтгэл авдаг хэмээн шүүхэд өгсөн. Энэ хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр болж, ШӨХТГ заргаа авчээ.

Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг Банк, Хаан банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг 8 банк анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 3 дугаар сарын 11 өдөр хэргийг хянан хэлэлцээд банкуудын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ-ын улсын байцаагч нарын гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.123.12) 2015 оны 03 сарын 12

za estoi or tavij zeel avch bga hunees shimtgel avdag muusain bankhuud bolj de olon jil avsan davarsan umhuud bsan ydarsan hun or tavina ene nydee olson syyliin ued sonsson saihan medee bn aa

0  |  0
zochin(202.131.231.250) 2015 оны 03 сарын 12

mash zuv shiidver gargasanbna

0  |  0
Top