Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

Мэргэжлийн хяналтын газазрт

10:00 цагт: НМХГ-аас иргэд газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, бусдад шилжүүлэх, кадастрын зураглал хийлгэх зэрэг асуудлуудтай холбоотойгоор Газрын харилцааны хууль, эрх зүйн асуудлаар зөвлөн туслах, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.

Монгол Үндэсний Их Сургууль дээр

11:00 цагт: “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 2015 оны нээлтийн ажиллагаа болно.

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт: Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл эвлэрлийн гэрээний зөрчлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

13:00 цагт: “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВ – ГАДААД СУРТАЛЧИЛГАА” бодлогын хэлэлцүүлэг эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top