Машиндаа угаартаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

Баянзүрх дүүргийн XXII дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний өдөр   37 настай эмэгтэй машиндаа угаартаж амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Иймд цагдаагийн байгууллагаас нийт жолооч нарт битүү гараашид машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, согтуу үедээ асаалттай машинд удаан  хугацаагаар суухгүй байхыг сэрэмжлүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top