Модны хулгайчидтай хуйвалдсан ойн ангийн даргыг торголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

Энэ сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг шийдвэрлэжээ. Д.Тэрбиш нь 2013 оны 12 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг хэрэглээний мод бэлтгэх эрхгүй “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржтой тохиролцон Ерөө сумын нутаг дэвсгэр “Баяны ар” гэх газарт хууль бусаар нойтон мод бэлтгүүлж байгаль экологид онц их хэмжээний буюу 59.3 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Сум дундын 20 дугаар шүүхээс Ойн ангийн дарга Д.Тэрбишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9 сая 984 мянган төгрөгөөр торгох ял оногдуулав.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.177) 2015 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
иргэн(103.229.121.107) 2015 оны 03 сарын 13

Шийтгэл маш бага байна. Яасан арын хаалгатай муу хог вэ.

0  |  0
Top