Машин тонож байгаад үйлдэл дээрээ баригджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө иргэн Д-ийн эзэмшлийн “Prius” маркийн автомашины дөрвөн дугуйг оршин суух хаяггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн Г, П, Г нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж байжээ. ЦЕГ-ын “Сургалт, дадлагын төвийн Албаны морь, нохойн хэсгийн эрэлч нохойн туслах төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбат нь үйлдэл дээр нь илрүүлж ажилласан байна. Хулгайч нарын арга нарийсч, тээврийн хэрэгсэлтэй хулгай хийдэг болсон тул иргэд анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслээ хараа хяналттай газар байрлуулж байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(180.149.78.20) 2015 оны 03 сарын 14

ЦАГДАА НАР САЙН АЖИЛЛАСАНД БАЯР ХҮРГЭЕ.НӨГӨӨ НЭГ ГАНДАНГИЙН ӨРГӨЛИЙН ХАЙРЦАГНААС МӨНГӨӨ БУЦААГААД АВСАН ХЭДЭН ХҮҮХДҮҮДИЙГ БАРЬСАН ГЭЭД БӨӨН СҮРЖИГНЭЭН БОЛСНЫ ДЭРГЭД ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧУУДЫГ БАРЬСАН БАЙНА.ЭНЭ Л ЖИНХЭНЭ ЦАГДАА БАЙХГҮЙ ЮУ.ТЭД НАР ЖАРААХАЙ БАРЬЧИХААД ГАНДАНГААС БАЛИНЧ ЦОЛООР ШАГНАГДСАН БАЙХ.ХАРИН ЭД НАРТ ЖИНХЭНЭ ШАГНАЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0

Top