Усны салбарын 40 ажилтныг халжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар усны салбарын 40 гаруй хүн ажлаасаа халагдаад  буй гэнэ. Энэ талаар Онги голын сав газрын захиргааны дарга Рэгзэн "Сав газрын дарга нар нийлсэн 40 гаруй хүнийг халаад байна. Өмнө нь 17 хүнийг халсан. Нэмээд 24 хүнийг халах тушаал нь гарчихсан. Ямар ч шалтгаангүйгээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн зорилгоор халсан. Тэгээд бидний оронд МАН-ын хүмүүсийг авчирч, үүрэг гүйцэтгэгчээр томилж байна" гэсэн мэдээллийг өгөв. Тэд, Д.Оюунхорол сайд өмнө нь яамны 50 орчим хүнийг халсан. Одоо усны салбарынхныг халж байгаа нь хууль бус үйлдэл хэмээн үзэж байна. Тиймээс Төрийн албаны зөвлөлд болоод захиргааны хэргийг шүүхэд хандаж буй гэнэ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2015 оны 03 сарын 14

АН-гишүүн л бол дарга болж ажилтай болж байсан Тэд нар нь ямар ч дадлага туршлагагүй чадваргүй юмнууд байсан халах нь зөв Ажил хийх чадваргүй нөхөд хариуцлага байхгүй боловсрол байхгүй атаа жөтөө хов живний үүр уурхай байдагш дээ

0  |  0
Чимгээ(34.141.187.30) 2015 оны 03 сарын 13

”Smart service” 100% даатгалтай дуудлагын жолооч. 1 цаг нь 10.000. 5 1 үнэгүй. Утас 9594-9494

0  |  0
Top