Сургуулийн захирлын суудлаас болж хоёр хуваагдаж, багш нар нэг өдөр ажил хаяжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 14

Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн багш нар захирлын томилгооны асуудлаас болж хоёр хуваагдаж, сурагчдын хичээл нэг өдөр завсардсан талаар мэдээлэл ирсэн юм.

62-р сургуулийн зарим багш нар тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ш.Сарантуяатай дахин ажиллахгүй гэж эсэргүүцэж байгаа аж. Ш.Сарантуяа захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн ч зарим багш нар түүнийг ёс зүйгүй, хуурамч баримт бичиг ашигласан гэсэн үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гаргажээ. Гэсэн ч Ш.Сарантуяа нь гурван шатны шүүхээр ялалт байгуулсан ч зарим багш, ажилчид нь түүнийг ёс зүйгүй, удирдах албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж байгаа аж. Тиймээс өнгөрсөн даваа гаригт ажил хаялт зарлаж, мягмар гаригт хичээл ороогүй байна.  Одоогийн байдлаар Нийслэлийн боловсролын газартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр ажил хаялтаа түр түтгэлзүүлээд байгаа гэж мэдээллээ. Энэ талаар багш, ажилчид, сурагчдын ямар байр суурь, үзэл бодолтой байгааг сурвалжиллаа. Ихэнхи багш, сурагч, ажилчид нь Ш.Сарантуяаг захиралыг ажилдаа ороход дургүй байгаа хэдий ч ажилаа хэвийн явуулах хүсэлтэй, ажил хаялтын эсрэг байр суурьтай хүмүүс ч цөөнгүй байна. 

Ш.Сарантуяа одоогийн захирал А.Батжаргалыг “сонгон шалгаруулалтын нэг төрөл болох ярилцлагын шалгалтад ороогүй. Тэгсэн хэрнээ түрүүлсэн. Ямар ч өрсөлдөөний зарчим, үнэлгээний аргачлалд байхгүй ийм сонгон шалгаруулалт болсон учраас би Иргэний хэргийн шүүхэд хандсан гэж” гэсэн юм. Энэ талаарх А.Батжаргалын  байр суурийг сонслоо.

62-р сургуулийн захирал А. Батжаргал: Бүтэн жил намайг ярьж явлаа

-Таныг Ш.Сарантуяа ярилцлагын шалгалтад ирээгүй мөртлөө надаас дээгүүр оноо авсан. Ер нь шударга бус шалгаруулалт болсон гэж байсан. Энэ үнэн үү?     

- Би ярилцлагын шалгалтад орсон. Би шалгалтаас цагийн өмнө ирсэн. Үдээс өмнө шалгалтад орсон хүмүүс эрт дуучихсан байсан. Харин үдээс хойш надтай дөрвөн хүн хамт орсон. Нийслэлийн боловсролын газарт намайг шалгалтанд орсон эсэхээр лавлагаа авна гээд өргөдөл өгөөд, НБГазар  хэн хэнтэй хамт орсон тухай бичгээр надаас тодорхойлолт гаруулж авсан.  Энэ тодорхойлолт, шалгалтын дүнг бүгдийг хавсаргаад Ш.Сарантуяад өөрт нь өгсөн юм байна лээ. Ингэж өгчихөөд байхад бүтэн жил энэ тухай хэвлэлээр тарааж, энд тэнд ярьж явлаа. Энэ нь нийгэмд сөрөг нөлөөтэй. Нэгдүгээрт, иргэдийг сонгон шалгаруулалтад итгэхээ болиулж байна. Хоёрт, сонгон шалгаруулалтаар шалгарч гарсан хүмүүсийг Нийслэлийн боловсролын газрын дарга Отгонбагана, Нийслэлийн засаг даргын орлогч Энхцэнгэл нарын танил тал, хамаатан садан гээд байгаа. Тэд чинь төрийн албыг залгуулж, төрийн ажил хийж яваа зүгээр хүмүүс шүү дээ. Энэ нь нийгэм төрд итгэхээ болих муу үр дагавартай.

- Ш.Сарантуяаг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэргээр шүүхэд өгсөн байгаа гэсэн?

- Ш.Сарантуяа нь 2005 оны 9 сарын 19-нд "Ирээдүй" цогцолбор сургуулийн захирал Бат-Очирын тушаалаар Ирээдүй цогцолборын нийгмийн ажилтан хийж байгаад захирал болсон юм билээ. Шүүхэд Бат-Очирын тушаалаар томлигдсон тушаалаа хавтас хэрэгт хийгээгүй байна лээ. 2005 оны 9 сарын 16-нд дүүргийн Засга дарга Найдан гэдэг хүний захирамжийг хийсэн. Энэ захирамжийг Нийслэлийн боловсролын газар СХД-ийн архив, нийслэлийн архиваас эрээд олоогүй юм байна лээ. Тухайн захирамж нь 346 гэсэн тоотой, гэтэл 2005 онд 1-ээс 301 хүртэл захирамж гарсан байдаг юм. Тэгэхээр огт гараагүй захирамж. Тэрийг хэн гаргав, хэн үйлдэв гэдгийг СБД дээр эрүүгийн хэрэг болгоод шалгаж байгаа юм байна лээ.

- Таныг хувьдаа мөнгө захиран зарцуулдаг гэх мэдээлэл гарсан байсан. Мөн үүнтэй холбоотой АТГ-аас шалгаж байгаа гэсэн?

 - Би энэ сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад түрүүлж, 2014 оны 3 сарын 20-нд ажлаа хүлээж авсан. Анх ажил авахад сургуулийн баруун талын хана нурсан, явган зам нь цөмрөлт үүрэлт ихтэй, үүдний ногоон байгууламжууд нь бүгд хаалттай, сургуулийн хамт олон хоорондоо хуваагдаад задарчихсан байдалтай байсан. Эхний ээлжинд хүүхэд нэг гараараа түшиж суугаад байдаг сандал ширээнүүдийг янзалсан. Одоогийн байдлаар 16 ангийн ширээ сандлыг бүрэн сольчихоод байна. Аль болохоор хямд өртөгөөр, олон юм янзалж засах, төрийн байгууллагуудад  мэдэгдэж мөнгө хөрөнгө шийдүүлэх энэ ажлуудад бүтэн жил хагасын хугацаанд амралтын өдөр амралгүй ажиллаа. Үүний хүчинд энэ сургуульд нилээдгүй хөрөнгө оруулалт орсон. Сургуулийн дээвэр дээрээсээ гоождог,  хана нь нуралттай, усны хаялага хаяавчууд доошоо цөмрөөд орчихсон байсан. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 611 сая төгрөг шийдвэрлүүлж 8 сараас 10 сар хүртэл засвар хийсэн. Богино хугацаанд нилээдгүй ажил амжуулсныхаа  төлөө олон сайтуудаар гүтгүүлж, их мөнгө идсэн хүн болж байх шиг байна. Өнөөдрийн байдлаар АТГ-т шалгагдаад дуусч байна. Энэ асуудлуудаас хаанаас нь мөнгө олж иддэг аргыг би бол мэдэхгүй. Харин эдгээр асуудлуудыг шийдэх боломжууд байсан, тэр боломжуудын дагуу хөөцөлдсөн нь үнэн. Асуудлуудыг бүгдийн шийдвэрлэж чадсан. Намайг ажил аваад 10 хонож байхад дөрвөн удаа ус алдсан. Дотор талын бүх паарыг сольсон. Үүний хүчинд бид өвлийг гайгүй давсан даа.

62-р сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн, багш М.Уянга: Ш.Сарантуяа ёс зүйн доголдолтой

- Ш.Сарантуяа бол захирал байх хугацаандаа ёс зүйн доголдолтой, хүмүүсийг доромжилдог, бүдүүлэг харьцаатай янз бүрээр дарамталдаг байсан. Хоёр ч удаа бид 1111 рүү, АТГ-т мэдэгдэж байсан. Гэхдээ хариу нь дандаа эерэгээр гардаг. Нэг удаагийн нийтийн хурал дээр дор хаяж нэгээс хоёр хүнийг олны өмнө чичилж, үндэслэлгүй арга хэмжээ авдаг. Энэ хүнтэй гурван жил ажиллахад бид үнэндээ дарамтанд ажиллаж байсан. Одоо шинэ захиралтайгаа сайхан хамтарч ажиллаж байгаа, бүтээн байгуулалт ч сайн хийсэн. Бид “Эргээд Ш.Сарантуяа захирлыг хүлээж авмааргүй байна. Дээд шүүх шийдвэрээ эргэн хараач ээ” гэж удаа дараа зохих шатны газрууд руу шаардах хуудас, мэдэгдэл явуулсан. Бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн учраас шүүхэд хандчихаад байгаа, биднийг шүүхийн шийдвэр нэгэнт гарсан болохоор та нар хүлээж ав гэсэн шаардлага тавьсан. Тиймээс Ш.Сарантуяа захирлыг эргээд хүлээж авах гэж байна. Гэхдээ бид тодорхой шаардлага тавьж хүлээж авна. Одоогийн байдлаар 100 гаруй ажилчид өмнөх захиралаа хүлээж авах дургүй байгаа.  Заавал одоо байгаа Батжаргал захирал биш, Ш.Сарантуяагаас л  өөр хүн байвал хэнийг ч томилсон яахав гэсэн байр суурьтай байна. Манай хамт олон зохих шатны бүх арга хэмжээгээ авчихаад эцэст нь даваа гарагт ажил хаялт зарласан. Нийслэлийн боловсролын газраас хүмүүс ирээд харилцан зөвшилцөлд хүрээд эргээд хичээлээ орж эхэлсэн. Одоо хичээлийн үйл ажиллагаа хэвийн явж байна.  Нийслэлийн боловсролын газраас Ш.Сарантуяа захирлыг хуурамч бичиг баримт бүрдүүлж дээд шүүхээр ялсан байна гэсэн үндэслэлээр шүүхэд хандчихсан байгаа. Үүний хариуг нь хүлээж байна. Хэрвээ үнэхээр хамтран удаан хугацаанд ажиллахаар бол эргээд тэмцэлийнхээ хэлбэрт шилжинэ.

Бага ангийн багш Я.Цогзолмаа: Багш нарыг хэд хуваасан, хичээл сургууль тасалдуулсан ийм хэцүү юм үзээгүй

Би энэ сургуульд гучин жил багшилж, таван захиралтай ажиллаж байсан. Энэ удаагийн багш нарыг хэд хуваасан, хичээл сургууль тасалдуулсан ийм хэцүү юм үзээгүй. Ийм юм болж байгаад багш хүний хувьд их харамсаж байна. Бид нарын ард хүүхэд хохирч  байгаа нь хамгийн гол асуудал, дараа нь бидний эв нэгдэл байхгүй болж байна. Миний бодлоор Сарантуяа захирал үнэхээр мэдлэг боловсролтой, өөрийгөө хөгжүүлж чаддаг, зарчимч, бүх юманд хяналт тавьж чаддаг хүн. Магадгүй үүнд дургүй, дураараа байх сонирхолтой хүмүүс л ингээд байгаа байх. Тэгэхээс жирийн ажилаа хийгээл явж  байгаа хүнд захирал сонин биш шүү дээ, хэн байх нь хамаагүй гэж бодож байна.

 Ажил хаялтыг би дэмжихгүй байгаа. Нэг өдөр ажил хаяахад би ажилаа хийсэн. Энд хүүхэд хохирч болохгүй. Мөн сургуулийн нэр хүнд, манайх чинь дөчин жилийн түүхтэй, хошуу тэргүүний сургууль шүү дээ. 

Газар зүйн багш Золжаргал: Би ажил хаялтад оролцохгүй

- Би бол аль аль нь боломжийн хүмүүс гэж бодож байна. Сарантуяа захирал бол ажлыг чанартай хийлгэдэг, удирдах чадвартай хүн. Миний хувьд заавал энэ нь байх ёстой тэр нь байх ёстой гэсэн юм байхгүй. Багш нар бид нар ямар ч удирдлага ирсэн хамтран ажиллах чадвартай байх ёстой. Би ажил хаялтад оролцохгүй гэж бодож байгаа. Бид нар удирдлагыг сонгох эрхгүй. Тийм учраас хийх ёстой ажлаа хэвийн явуулах ёстой.

 Биологийн багш Баярцэцэг: Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой

Төр засаг, дээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж томилосон хүнтэй нь л бид нар гар нийлж ажиллах ёстой. Ш.Сарантуяа, А.Батжаргал гэдэг хоёр хүнээс өөр хүн ирсэн ч бид нар хамтарч, ажилаа хэвийн явуулах ёстой шүү дээ.

Би бол ажил хаялтыг дэмжихгүй. Эцсийн эцэст хүүхдүүд, багш нар хохирно шүү дээ. Ер нь хэн томилогдож ажиллахыг дээрээс шийдвэрлэх ёстой болохоос багш, сурагчид шийдэх асуудал биш. Тиймээс багш нар ажлаа хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй.

БСШУ-ны яамнаас энэ асуудлын талаар тодруулж асуухад “манайх энэ талаар мэдэхгүй” гэсэн  юм. Ямартай ч цаашдаа захирлын албан тушаалын энэ хэрүүл маргаанаас 3000 гаруй сурагчид хохирох ёсгүй гэдгийг хэн хэн нь анхааралдаа авах биз.

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.0.231) 2015 оны 03 сарын 19

НБГ 1 хүний эрх ашиг биш 160 багш ажилчид, 3000 хүүхдийн эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй нэгийг бодож 2.г тунгааж олонхийн төлөө шийдвэр гаргах хэрэгтэй болов уу

0  |  0
zochin(182.160.0.231) 2015 оны 03 сарын 19

Ш.Сарантуяа А.Батжаргал гэх энэ 2.г хоёуланг нь аваачээ 2хон хүнээс болж хамт олон, хамт олон биш боллоо. наад 2 чинь одоо хэн хэн нь хэрэггүй нэг нь салж өгдгүй яадаргайтай авгай, нөгөөдөх нь удирдах чадвар хараахан суугаагүй соёлгүй бүдүүлэг хэдэн жилийн дараа дарга захирал болоход суралцаж байгаад хийвэл дээр байх

0  |  0
багш нар(122.201.21.246) 2015 оны 03 сарын 17

Наад сараа чинь одоо удахгүй 2 хоноод зайлна та нар дагаад явна биздээ хамт олноо гомдоож доромжилсон хүн одоо ичихгүй шүүхийн нэр барьж ирчихээд ичих нүүргүй намайг ойлгооч буруугаа хүлээе ажлаас минь битгий хөндийрүүлээч гээд нэг л их хүнээр өрөвдүүлэх гэсэн амьтан шившигээ дэлгээд явж байна гээ биздээ одоо огцрохоороо яанаа 3 шатны шүүхийг хуурсан хүн яаж унтаж идэж хүнтэй ярьж яадаж байна цааш нь юу болох бол гэхээс өмнөөс нь айж ичиж нүүр хийх газаргүй болж байна өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр мэхт мэхэндээ гэдэг үгийг сайн санаж байна уу

0  |  0
багш нар(122.201.21.246) 2015 оны 03 сарын 17

Сарантуяаг дэмжиж байгаа 20иод багш нар яг таарсан шуудайнууд өөрсдөө чадвар мэдлэг өөрийн толгойгүй зусарч бялдууч хов зөөгч хутган үймүүлэгч багшийн ёс зүйгүй өөртэй нь арчаагүй багш нарын нэр хүндийг гутаасасан хамт олондоо үнэн нүүр царайгаа илчилсэн өрөвдмөөр хэдэн амьтад Сараагаа огцроод ажлаа өгөөд явахаар адилхан дагаад яваарай Хамт олон чинь та нарын жинхэнэ нүүр царайг олж харсан шүү Та нар сарантуяагийн золиос болж хог дээр гарахаа мэдэж байна уу хулчгар 2 нүүртэн бялдуучидаа

0  |  0
зочин (202.179.20.102) 2015 оны 03 сарын 17

end hymyysiig gytgej bichwel hariutslaga toostdogiig medeerei dee hen bichij baigaa ni modorhoioorsdiinhoo bulhaig duuduulmaar baiwal duudaad bicheed ogoe

0  |  0
зочин(124.158.95.3) 2015 оны 03 сарын 17

202,70,46,203, аа чамайг хэн гэдгийг чинь мэдлээ,чи мөнхийн залуугаараа байх уу одоо ч наад авгай нараасаа долоон дор жайжийгаад явж байгаа биз дээ

0  |  0
awgai nar zail(202.70.46.203) 2015 оны 03 сарын 16

Oyun, Narantsetseg, gantsetseg Soli,norjmaa, ishhand gesen heden darawgar awgai nar zaluu bagsh bolon shine bagsh nariig uneher daramtalj bna. Heden zahirludin ued hamgin ajilgui archagui humus bsan gesen. 11 angin ohinoo Batjagal zahiral ni huchindeh gej bsniig martsiin bhda. Olon niitiin medeeller idej uuj mungu idseniig ni todorhoi bichsen.

0  |  0
niitlegch(202.70.46.203) 2015 оны 03 сарын 16

Sarantuyag zahirlar irhed esergutsej bga 20 bagsh nar ni Sarantuya zahirliin ued bagshiin zergiin unemleh huuramchar gargasan mun ajil mergejlere hotsrogdoltoi umnuh zahirluudin ued how heruul hiij yawdag heden hunii l ajil shuu de

0  |  0
btrfyhh(202.70.46.203) 2015 оны 03 сарын 16

Sarantuya ni tomilogdchihood ajla awchad bhad batjargal surguliar ergelden bagsh nariin hoorond hagalan butargaj bn.

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 03 сарын 15

Ер нь бол боловсрол нимгэн авгай нар удирдах ажилд хэцүү л байдагш дээ Хэдэн жилийн өмнө СХД-ийн 76-р сургуульд Цогзолмаа гэдэг авгай захирал байсан Цогзолмаа захирал өөртөө таалагдахгүй багш нараа хүүхдүүдийн дунд муулж бүр ухуулдаг цаашлаад эцэг эхчүүдэд муулна хамт олныг хэд хувааж талцуулна үнэн дарамттай байдаг байсан даа Төсвийн мөнгийг ня-бо тойгоо идсээр хулгайлсаар байгаад сургуулийг ямарч өнгө үзэмжгүй өөрөө ч нэр хүндгүй тэтгэвэртээ гарсан байх Ийм хамт олныг эвддэг тэнэг авгай нарыг зайлуулж л байх хэрэгтэйш дээ

0  |  0
Bhgui(108.240.29.140) 2015 оны 03 сарын 14

Sarantuya ni hen negnii bugsnii alchuur l baigaa biz.Heden jiliin umnu 93-r surguuliin zahiral Batsukh gj hugiin huuhen heden bagsh naraa etseg ehuuded bolon suragchdad eldveer muuchilj surtalchildag bsanda.yostoi bugsnii alchuur bsiim bnlee.Olon sain bagsh nar ajlaasa garch bsniig sanaj bn

0  |  0
hdri;fk(112.72.13.96) 2015 оны 03 сарын 14

hun buhend taalagdah ystoi bish shvv dee!!!

0  |  0
arai chde (112.72.13.96) 2015 оны 03 сарын 14

ymar negen baiguullagiin zahiral soligdoh toolond ajil hayah ym bol bolovsroliin baiguullaga hetsuudene shvv dee

0  |  0
hen(112.72.13.96) 2015 оны 03 сарын 14

bagsh nar yos zuitei huulia meddeg bol ajil hayahgui shuu dee !!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
зочин(112.72.13.96) 2015 оны 03 сарын 14

дайн тулаан гай гамшиг болсон биш сурагчдыг хохироож ажил хаяна гэж бж блохгүй шүү дээ багш нар ёс зүйтэй сурагчдыг боддог байгаасай ;)

дайн тулаан гай гамшиг болсон биш сурагчдыг хохироож ажил хаяна гэж бж блохгүй шүү дээ багш нар ёс зүйтэй сурагчдыг боддог байгаасай

энхболд(202.131.238.18) 2015 оны 03 сарын 14

сарантуяа гэгч өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй ш дээ

0  |  0
Top