Цасан шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 14

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

2015 оны гуравдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагст үүлэрхэг, Бусад хэсгээр солигдмол үүлтэй.Төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 9-14 хэм, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голынсав газраар 3-8 хэм хүйтэн, Говийн бүсийн баруун хэсгээр  3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Үдээс өмнө цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм  хүйтэн  байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны гуравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 16-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулс, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top