”МАК” хятадын талд өрөө төлөөгүйгээс гурван сум тоггүй 7 хонож байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 14

”МАК” хятадын талд өрөө төлөөгүйгээс  гурван сум тоггүй 7 хонож байна

"Монгол Алт" компанийн 400 сая төгрөгийн өрийг барагдуулаагүйгээс болж Баруун аймгийн гурван сум тог цахилгаангүй 6 дахь хоногийнхоо нүүрийг  үзэж байна. Монголын хамгийн том уул уурхайн компани өрөө дарж чадахгүйгүйгээс хятадууд  ард иргэдийг цахилгаанаар боомилж дураараа загнаж суугаа талаар бид дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Тодруулбал Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй Гурвантэс сумдууд мөн хилийн цэргийн 0166-р анги, Шивээ хүрэнгийн гааль тас харанхуй байгаа аж.

Өртэй компанийн тухайд: 

“Монголын Алт” (МАК) ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын орд газрын нүүрсийг экспортлохоор 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чин Хуа корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулсан байдаг. Тус хамтарсан компани 2003 оны 4 дүгээр сараас эхлэн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолж эхэлсэн юм. 

Ингээд уг мэдээллийн мөрөөр манай сайт Ноён сумын Засаг дарга н.Бадамжунайтай холбогдсон юм.


-“Монгол Алт” компани хятадын талд өрөө төлөөгүйгээс хэд хэдэн сум тоггүй байна гэсэн . Та энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.

-Үнэн үнэн. "МАК" өртэй юм гэсэн. "Мак Чинхуа" хятадын тог импортлогч хоёрын хоорондох асуудлаас болж одоо зургаа хоног тоггүй байна. Өнөөдөр долоо дахь хоног нь.

-Тоггүй байгаа шалтгааны талаар та бүхэнд ямар нэг албан мэдээлэл өгсөн үү ?

-Одоогоор бидэнд албан ёсоор тайлбар өгөөгүй байна. Чинхуа, МАК  хоёрын хоорондох л өрийн асуудлаас болж хятадын тал нь тог тасдаад хаячихсан гэсэн мэдээлэлтэй байна. Сургууль соёлоос эхлээд бүх юм зогсох  дээрээ тулаад байна. 

 

- Та "МАК"-ын хүмүүстэй холбогдсон уу. Хэзээ өрөө барагдуулна гэж байна?

- Холбогдоогүй . Тэр "МАК" мань мэтийн утсыг авахгүй юм билээ. Аймаг орон нутгийн удирдлагууд ярьж байгаа. Ямар шатандаа байгааг хэлж мэдэхгүй байна. Аймгийн удирдлагууд тэднийг ирж уулзаач бүс нутаг руу цахилгаанаа өгөөч гэдэг хүсэлт тавиад л байгаа юм билээ. Өчигдөр Шивээ Хүрэнгийн боомтын дарга, Хилийн цэргийн дарга хятадын талын боомтынхонтой уулзсан. Мөн Чинхаа Мак-ын захирал Сонинбаатартай утсаар ярьсан. “Монгол Алт компани төлбөрөө төлөөгүй, 400 гаруй сая төгрөгийн тооцоо бий, тийм болохоор тог тасалсан” гэж хэлсэн гэсэн. Бидэнд байгаа мэдээлэл энэ л байна.

-Сумдууд, гааль цэргийн ангиуд, айл өрх цахилгааны өртэй юу?

- Бидний зүгээс төлбөрөө бүрэн төлсөн. Ихэнхи нь төсвийн байгууллага байгаа. орон нутаг руу баруун сумын бүх сумдууд,  хилийн цэргийн анги, гааль гээд л бүгд өнгөрсөн нэгдэх өдрийн 11 цагийн алдаас хойш таг харанхуй байна. Одоо 6 өдрийн нүүр үзлээ. Өнөөдөр бол залгахгүй юмшиг байна.

- “Чинхуа Мак” хэзээ өрөө барагдуулна гэж байна?

- “Чинхуа Мак”, “Гобо” гэж хятадын цахилгаан борлуулдаг компанитай гэрээтэй ажилладаг. “Гобо” унтраана гэж бичиг өгсөн. Тэр л зөвшөөрөх юм бол бид тогтой болно. Үүнд л бүх шалтгаан байна. Тэрнээс иргэд, төсвийн байгууллага цаг тухайдаа цахилгааныхаа төлбөрийг хийдэг. Харин тэр кампаниудын хоорондох яраиг  бид мэдэхгүй. Ямар ч байсан өртэй л гэсэн.

-  "Чинхуа МаК"-ын өрнөөс болоод хятадын тал та бүхнийг хохироож байна гэж ойлгож болох уу?

-  "Чинхуа МаК"-ын өрнөөс болоод бид ингээд хохироод байна.  

-Гааль тоггүй яаж үйл ажиллагаагаа явуулж байна?

-Гааль дээр таг харанхуй, үйл ажиллагаагүй байгаа. Гэтэл тэр хятад компаниуд нүүрсээ гаргахдаа дизель түлш /салерк/ өгч гаргуулж байна гэсэн. Бид энэ тал дээр “та нар одоо болоичээ. Нүүрсээ гаргахдаа түлшээр цахилгаан гаргачихаад бүхэл бүтэн гурав, дөрвөн сум гэрэл гэгээгүй байхад та нар ийм байж болохгүй л “ гэж хэлсэн.

- Аймгийн зүгээс юу хийж байна?

-          Манай аймаг бол бүх л дарга, орлогч дарга гээд л энэ компаниуд руу бичиг цаас өгч хурдан шийдэх тал дээр ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага, сургууль соёл, төрийн ажил зогсонги байдалд л байна даа.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

                                                                                                                      Д.Янжмаа

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.129) 2015 оны 03 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
mongol(112.72.13.112) 2015 оны 03 сарын 15

Za tiim uchraas l tur zasag zuvhun uursduu l ard tymnii zuvshuuurluur baigaliin bayalagiig uhaj borluulah heregtei geed baigaa yum shyy dee hogjij byu ornuud zuvhun tur ajiluuldag gedeg tegtel manaid durtai ni uhaad eh oron ard tymniig doromjlood suuj baina sh yydee

0  |  0
(103.20.152.50) 2015 оны 03 сарын 15

тоггүй байхаар хужаа нар хил давж орж ирэх үү мэдрэл юм бичдэг малнууд одоо болчихоороо..

0  |  0
76788(27.123.213.170) 2015 оны 03 сарын 15

Hen ta nariig hujaagaas togoo av gesen yum.Odoo uLAANBAATARAASAA TOGOO TATAAA,URTUG UNDURCH UURIIN YUM UURTUU ZUV.ODOO BOLTOL IIM YUM OILGOHGUI BAINA GEJUU.

0  |  0
mongol huu(203.160.55.2) 2015 оны 03 сарын 15

end sanalaa bichsen humuus araich dee.hund urtei bol uuriig ni uguh yostoi shuu dee.yahaaraa iim luivarchin setgehuitei bdag bna aa. ta nar duriin neg Tutsnees zugeer yum avdaggui biz dee.hunii uriig uhgui murtuu hunees buruu haij doromjloh yum.yostoi uher setgehui gej uuniig heleh bhaa.iim teneg setgehuitei hun nertenguudtei uls guren hezee hugjnuu.

0  |  0
Gana(166.137.242.26) 2015 оны 03 сарын 15

Ямар тэнэг юм бэ Тэгээд тогоо таслуулчихаад тас харанхуй байж тэдний аргаар нvvрсий нь гаргаад байх даа уахав дээ. Хил тоггvй хаасан гэж хэлэх ч эрх байдаггvй ер нь тэнд монгол хvн бгаамуу. *-:) :-q :-q :-q

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.113) 2015 оны 03 сарын 14

15-35 насныханд зориулсан Өндөр болгох НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Ачу(194.230.155.118) 2015 оны 03 сарын 14

Элбэгдорж худалч бүх баялаг хувьд очвол ард түмэн жаргах юм яриад байсан харин ч эсэргээрээ зовох нь тодорхой болж хужаануудын гарт өгчихсөн байгааг хүн бүхэн мэдээсээ!!Арайчдээ яг эдгээр сумууд шиг нэг л өглөө хятадуудын мэдэлд орцон сэрэхвийдээ!!Энэ хунхуузууд нэг л биш анхаарал сэрэмжтэй байхтүн!!Аймшигт хуйвалдааны голыг олоод мэдсэн тэмцэгч нараа дэмжээрээ хүмүүсээ гуйя!!

0  |  0
Баяраа(103.26.193.110) 2015 оны 03 сарын 14

Нутгийнх нь хамаг баялгийг авч байж сум орных нь хегжилд нэмэр болох нь бvvхэл тэр хэдэн мянган хvнийг хелдее чирж зовоож байна шvv дээ. Vvнийг хегжил гэх vv

0  |  0
ойдов(112.72.11.110) 2015 оны 03 сарын 14

Худлаа байгаасай арайчдээ

0  |  0
ogi(108.70.173.253) 2015 оны 03 сарын 14

yandaa yana xelex ygch alga toggyi xecheen xujaanuud nuuchaar xil davj orj irj baigaa boldoo ex oron min syirlee dee

0  |  0
zochon(112.72.11.111) 2015 оны 03 сарын 14

Энэ улс бүхлээрэй сүйрлээ. Нямтайшир тэнэг хүүхэддээ зориуд номтой харагдуулах гэж номтой гэсэн биз номгүй гэсэн бол яг таарна.

0  |  0
Top