Цагдаагийн явуулын пост ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 14

БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийнхээ хүн амын төвлөрөл ихтэй бүсэд цагдаагийн явуулын пост ажиллуулж эхэлсэн байна. Энэхүү ажил нь гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд гэмт хэргийн зөрчил ихтэй хороодын бүсэд байрлан ажиллаж буй юм.

Цагдаагийн явуулын пост байрлуулсанаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн ахуйн хүрээнд гарсан гэмт хэрэг зөрчлийн дуудлага өгөх гэж иргэд заавал цагдаагийн хэлтэс, хэсэгт очиж цаг алдахгүй болсон давуу талтайг эх сурвалж онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top