Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

- НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд 9 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай 
- Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай 
- Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- НИТХ-ын Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

- Өнөөдөр 13.30 цагт Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Цэргийн штабын Иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад залуучуудын 3 үеийн уулзалт” Соёлын төв өргөөнд болно. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд оролцоно

- 11:00 цагаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тухай хэвлэлийн бага хуралд урьж байна. 
Хаяг: БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд.

- 10 цагаас Монгол Улсын агаарын замын бодлогод өөрчлөлт оруулж, агаарын замаар дамжин өнгөрч буй онгоц хоорондын зайг багасгах үйл ажиллагаа хэрэгжиж эхэлнэ.

-12:30 цагаас Сэтгэл судлалын үндэсний төв, “Сэтгэлийн өнгө” гэр бүл судлалын төв, “Blue Ocean trade” ХХК-иас Хүүхдийн хөгжил, хамгаалалд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.109) 2015 оны 03 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top