Архангайд шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

Архангай аймагт шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц ашиглалтад орж буй. Шинээр ашиглалтад орж байгаа цэнэглэх станцын тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаанд холбогдох хяналтын хуудсаар урьдчилан сэргийлэх хяналт, үзүүлэх сургалтыг хийж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан МХЕГ, аймгийн МХГ, ОБХ хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах” салбарын сургалтыг зохион байгууллаа. “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд хийгдэж буй уг сургалтад шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч 37 аж ахуйн нэгжийн удирдлага, техникийн ажилтнууд, иргэдийг хамруулжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.109) 2015 оны 03 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top