Үхэр, нохой галзуу өвчин тусчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

Ховд аймгийн Булган сумын 39 өрхийн 756, Үенч сумын 4 өрх айлын 166, нийт 43 өрх айлын 922 мал, Булган сумын төвд 21 мал шүлхий өвчнөөр өвчилжээ. Булган, Үенч, Алтай сумын нийт 315940 малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаас 2015.03.13-ны өдрийн 23:00 цагийн байдлаар 257668 (81.5%) малыг хамруулаад байгааг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлэв. Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл, Лүн, Увс аймгийн Зүүнговь, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 мал амьтан (үхэр, нохой) өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A (110.174.142.47)  2025 оны 03 сарын 13

Hujaa nar galzuu ovchnii bactery taraagaad baigaag medej baina uu? Tegeed Vaccine zarj mongo olood baina. Naad umhii hujaa nartaa hyanalt tavi l daa

1  |  0
Top