500 мянга гаруй мод, сөөг тарина

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

 Улаанбаатар хотын 92 гудамж цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг энэ жил хийнэ. Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил 3 дугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 1-нээс цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэнэ. Хотын гудамж талбайд энэ жил нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар төлөвлөж байна. Харин 4 дүгээр сарын 20-ноос гудамж талбайн модыг шохойдож, 5 дугаар сарын 1-нээс ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажлыг хийсний дараа  6 дугаар сарын 1-нээс зүлэг тарьж, 5-наас цэцэг тарих юм. Ойролцоогоор 300-гаад мянган м2 зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тарихаар төлөвлөж байна. 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл 2 сарын турш зэрлэг ургамлыг устгах ажлыг хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top