У.Хүрэлсүх: Энэ өдөр бол эх орончдын өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

    Эр цэргийн албанд мордож эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн Зэвсэгт хүчний дайчид, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн болоод  нийт эрчүүд та бүхэндээ "Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэндийг дэвшүүлье.

    Энэ өдөр бол эх орны тусгаар тогтнолын төлөө  алтан амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн үе үеийн цэрэг эрсийн болон эх орон дуудсан цагт бэлэн байх эх орончдын өдөр юм.

      Монгол Улсын төлөө цуцалтгүй зүтгэх нэр хүндтэй, хариуцлагатай албанд тань амжилт хүсэж талархал илэрхийлье. Өргөсөн тангарагтаа үнэнч цэргийн албан хаагчид та бүхний суу алдар бадартугай.

Монгол Улсын Шадар сайд

Улсын Онцгой Комиссын дарга

У.Хүрэлсүх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top