Сумын Засаг дарга Хятадын компанид 15 жил газар эзэмших эрх өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

АТГ-аас шалгалт хийх явцад нэгэн сумын Засаг дарга Хятадын компанид 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх өгсөн явдал гарчээ. Тэд гэрээ байгуулахдаа "Энэ компаний үйл ажиллагаанд ЗДТГ-ын зөвшөөрөлгүй ямар нэгэн шалгалт хийхийг хориглоно” гээд кирилл болон хятад ханзаар бичсэн байжээ. Энэ хэргийг АТГ  Засгийн газарт мэдүүлсэн бөгөөд зохих арга хэмжээг авахаар болжээ. 

 Сонирхлын зөрчлийн тухай хуулинд зааснаар ийм хэргүүд нь захиргааны зөрчил болдог учраас захиргааны хариуцлага хүлээлгэдэг аж. Тиймээс орон нутгийн удирдлагууд ийм хэрэг хийж, албан тушаалаа урвуулан ашигласан ч хуулийн цоорхойгоос болж хөнгөн ял эдэлдэг юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.145) 2015 оны 03 сарын 18

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(202.21.106.158) 2015 оны 03 сарын 18

Жинхэнэ урваг,луйварчин чинь энэ бна даа??Удахгүй хотод ирж луйвраа үргэлжлүүлэх мал бна даа.Хотод хөдөөнөөс ирсэн луйврын хурган дарга нар л байр авч хотжих гээд байгаа шүү дээ,Сум,аймгийн сургуулийн захиралууд хотод оюутан хүүхэддээ 1-р зэрэглэлийн бүсэд 3 өрөө байр авч өгөөд, давхар айлд хөлсүүлээд л давхиж явна даа....

0  |  0
Top