Уул уурхайн салбарт зайлшгүй авах арга хэмжээний талаар сургалт зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд “Геологи, уул уурхайн салбар дахь эрх зүйн шинэчлэл, стандартуудын хэрэгжилт, зайлшгүй авах арга хэмжээ, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтын зохион байгуулсан байна.

 Сургалтанд “Элс хайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбоо” ТББ, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө, аж ахуйн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, элс хайрга, дайрга үйлдвэрлэгч 36 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг хамруулжээ. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах түгээмэл тархацтай ашигт малтмал эзэмшигчдэд зориулсан сургалтыг  2013 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтаар нь барилгын материал үйлдвэрлэл, хөдөлмөр хамгаалал, ажлын байрны эрүүл ахуйн, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлан ирүүлэх талаар зэрэг өргөн сэдвийн хүрээнд зохион байгуулж, өмнөх оны зөрчлийг арилгуулах, нөхөн сэргээлтийн түвшинг ахиулах  ажлыг зохион байгуулах зорилгыг дэвшүүлсэн аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top