Нөөцийн махны мөнгийг баталгаажуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Өнөөдрийг хүртэл иргэдийн гар  дээр хүрээгүй нөөцийн махны үлдэгдэл мөнгийг баталгаажуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгаж, тухайн төсвийн жилд санхүүжээгүй, гэрээний үлдэгдэл төлбөр бүхий нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийн гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр баталгаажуулахыг Сангийн сад Ж.Эрдэнэбатад даалгасан байна. Өнөөг хүртэл мах худалдаанд гараагүй байгаа учир нь 2014 оны төсөвт махны урамшуулалд 14 тэрбум төгрөг баталсан боловч төсвйин орлогын бүрдэлттэй уялдуулан зарлага, санхүүжилтийг үе шаттайгаар санхүүжүүлж  ажилласантай холбоотойгоор нөөцийн махны урамшуулалд нийт 9,5 турбум төгрөгийн санхүүжилт олгож, 4,5тэрбум төгрөг дутуу санхүүжүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top