Цагааннуурын хилийг түр хаана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Казах үндэстний Нарны баяр Наурызын баяр энэ сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 18, 21, 22, 23-ны өдрүүдэд Цагааннуур боомтыг түр хугацаагаар хаахыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог, ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Ташанта боомттой хиллэдэг. Улсын хилээс 4,5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 шахам км алслагджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.145) 2015 оны 03 сарын 18

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top