Сүүлийн үед болж буй жагсаал, цуглаан үндэсний үзэлтнүүдийг шинжихүй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Үндэсний үзэл гэдэг бол тухайн үндэстэн төрөө байгуулж, хамгаалан бэхжүүлэх улс төрийн хөтөлбөр юм. Эх оронч үзэл гэдэг бол төрөлх нутгаа хайрлах хайр билээ. Ертөнц даяаршиж шинэ үеийнхэн хаана ч адилхан Холливудын кино үзэж, дуурайх баатраа тэндээс олж харах болсон цагт косполитанизмд суурилсан соёл залуу үеийнхэнд дөхөмтэй болжээ. Гэхдээ энэ бол үндэсний үзэл явцгүй гэсэн хэрэг огтоос бишбилээ. Хуучин соёл, шинэ соёл болж хувирахдаа үргэлж үндэсний агуулгаа хадгалж байдаг. Монголчууд бидний хувьд аз болоход “Үндэсний үзэл” гэх энэ ойлголтыг шинэ нөхцөлд шинэ агуулгаар нь хэрэглэх сайхан бололцоо бидэнд байна.


“Үндэсний үзэл” гэсэн нэр томьёонд бусад оронд байдагчлан ямарваа нэг муу гэх агуулга байдаггүй. Харин ч хэрхэн яаж ойлгож хөгжүүлэх нь бидний хэрэг гэлтэй. Бусдын суртлаар сэтгэдэг хүмүүсийн хувьд “Үндэсний үзэл”-ийг үндсэрхэг үзэлтэй адилтгах явдал бий. Жинхэнэ эх оронч сэтгэлгээгээр би эх оронч гээд хэлээд явах хүмүүс хавгүй олон. Гэтэл сүүлийн үед юуг, хэнээс хайрлаж харамлаад байгаагаа мэдэхгүй “эх оронч үндэсний үзэл”-тэй гэх хэсэг бүлэг,залуус олшрох болсон байна.


Эх оронч үндэсний үзлийг дээдлэх тухай Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2.1-д “Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно” гэсэн байх юм.


Монголчууд бидний хувьд Цагаан морин жилд өрнөсөн ардчилал “үндэсний үзэл”-ээ сэргээх, томьёолох, төрийн бодлого болгох тийм бололцоог авчирсан юм.


Ардчилал бол төрөө байгуулах арга хэлбэр л гэж үзэх нь зүйд нийцнэ. Монгол төр Хаанаа хаадын хуралдайгаар сонгодог байсан бол өнөө цагт Төр, засгаа олон нийтийн сонгуулиар сонгодог болсон. Хаант засаглалаас нийтийг хамарсан ардчилалд хүртлээ найман зуун жилийг ардаа орхижээ. Үүнийг үндсэн ардчиллын үзэл хэмээн эндүүрвээс бид алд дэлэм алдах болно. Цаашид энэ явдал үргэлжилбэл монголчууд ухаант өвөг дээдсийн өвлүүлсэн “Мөнх гал”-аач бөхөөх аюултай.

 

Сүүлийн хэдэн сар“Босоо хөх Монгол” гэх залуучууд байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нэрийн дорөөрсдийн зарчим болсон үндэсний үзлээ үл ухамсарланулс төрийн шинжтэй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож,зохион байгуулах болсон байна.  Дээрх үндэсний үзэлтэй төрийн бус байгууллага, бүлгэмээс жагсаал, цуглаан хийх, тэр ч бүү хэл өлсгөлөнгийн үйл ажиллагаанд хөлсөөр оролцдог гэх мэдээлэл нийгмийг улам бухимдуулаад байгаа.

 Түүнчлэн дээрх үйлдэлдээ бусад үндсэрхэг үзэлтбүлгэмүүдийг нэгтгэх санал тавьсан ч хэн нэгний санхүүжилт бүхий үндэсний үзэлтнүүдийн дор хамтран ажиллахыг дэмжихгүй нь лавтай.

Үндэсний үзэлтэй гэх Босоо хөх Монгол бүлгэмийн талаар сэтгүүлч миний бие сүүлийн хоёр сар орчим судлан үзэхэд анхаарал татахаар цөөнгүй баримтууд цуглуулснаа уншигч та бүхэнд цуварлаар сонордуулъя.

Тус бүлгэм нь 2013.05.30-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн газраас РД:8107971 дугаартай НҮТББ-ын гэрчилгээ авчүйл ажиллагааны үндсэн зорилгоо түүхээ дээдэлсэн эх оронч сэтгэлгээтэй залуу үеийг төлөвшүүлэх, чадварлаг удирдагчийг бий болгох, Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах явдал гэжХ.Бээжин тэргүүтэй нөхдүүдтодорхойлсон байх юм. Гэтэл үндсэн хэрэгтээ БНСУ, БНХАУ, БНВУ-ын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгж, саун, массажны газруудыг хамгаалалтад авах нэрээр “татвар” авчуул, уурхайн компаниудыг айлган сүрдүүлэх замаар санхүүжилтээ бүрдүүлдэг байх юм.
Ер нь шунахай сэдэлтэй үндэсний үзэлтнүүд улс орон, хойч ирээдүйд хамгийн хортой байдаг шиг “Босоо Хөх Монгол” бүлгэмхэний захиалгаартөр, засгийн бодлого шийдвэрийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон идэвхтэн гэгдэх бүлгийн гишүүдээр дамжуулан илтэд буруушаах, олон нийтийг төр, засгийн эсрэг турхирах, эмх замбараагүй байдал үүсгэх санаархал нь хэнд ашигтай гэж.

Эцэст нь тэмдэглэхэдшударга ёс бол нийгмийн шинж чанартай ойлголт. Хүмүүс дан дангаараа, ганц нэгээрээ маш эмзэг амьтан. Хүн орших эс оршихуйн сонголт хийх явцдаа сүрэг, отог овог, улс үндэстэн болж зохион байгуулагдан нийгэмшдэг. Ингэж аюулгүй байдлын баталгаагаа олж авдаг. Хүч чадал, ур чадвар, мэргэжил мэдлэг харилцан адилгүй, өв хөрөнгө тэгш бус, зүсэн бүрийн овог аймаг, яс угсааны хүмүүсээс нийгэм бүрдэх болмогц шударга ёсыг сахиулах үүргийг хэн нэгэн “шударга” этгээд гүйцэтгэх шаардлагатай болдог. Илүү эрх мэдэлтэй бүлгийн хүчирхийллээс жирийн иргэдээ хамгаалахын тулд шударга ёсыг сахиулах үүргийг төр дагнан гүйцэтгэх болсноор нийгмийн шударга ёсны тухай ойлголт үүсч бий болсон юм. Өөрөөр хэлбэл төрийн анхдагч үндсэн үүрэг, гол үйлчилгээ бол гагцхүү шударга ёсыг сахиулах явдал билээ. Үргэлжлэл бий .........
Монгол Төрийн өлмий бат оршиг, Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй

Хас Тулга

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.145) 2015 оны 03 сарын 18

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top