Бага насны хүүхдийг өвчнөөс сэргийлэх нь

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Амны хөндийн салст бүрхүүл гэмтэж үрэвсэхийг ам гэмтэх гэнэ. Энэ нь бие даасан эмгэг байхаас гадна бусад өвчин эмгэг илрэх шинж байж болно. Улаан бурхан, улаан эсэргэнэ, ханиад томуу, мөөгөнцөр амны саластад өөрчлөлт орсон зэрэг олон шалтгаанаар энэхүү эмгэг үүсдэг. Энэ эмгэгийг хүүхэд гэлтгүй том хүн ч тусдаг байна.

Авах арга хэмжээ

Амаа соод, давстай усаар сайтар зайлах, нимбэгний хүчил, нимбэгний 2-3 зүсмийг амандаа байлгаж байгаад хаях. Бие, арьс салстад  давхар тууралт гарсан үед амны хөндийн салстад өөрчлөлт гарч, халуурч толгой өвдөх, бөөлжих, бага насны хүүхдэд таталт өгч болно. Ийм үед яаралтай эмчид үзүүлээрэй.

Цагаан хорхой

Цагаан хорхой нь өвчтэй хүүхдийн нарийн гэдэсний хананд наалдаж хүний идсэн зүйлээр хооллож амьдардаг шимэгч юм. Хорхойн хэмжээ нь 2-4 мм байдаг. Шөнийн цагаар эмэгчин нь анусаар гарч, хярзан салтааны хуниасанд очиж өндөглөдөг юм байна. Хүүхэд нойрондоо маажиж, хуруу хумсандаа өндгийг наалдуулан бохирдсон гараараа ор хөнжил, тоглоом, идэх юм болон ойр хавийнхаа хүмүүст тараана. Мөн цэцэрлэг, яслийн хүүхдүүд нэгнээсээ маш хурдан халдвар авдаг. Идэх юманд наалдсан өндөг амаар дамжин эргэж халдварладаг. Энэ байдал жил ч үргэлжлэх магадлалтай. Энэ хорхой хүүхдийг унтуулахгүй тавгүйтүүлж,  бөгсийг нь үагатнуулж, эмэгтэй хүүхдийн үтрээнд орж үрэвсүүлэх нь ч бий. Үүнээс болж хүүхдийн анхаарал тогтворгүй болох, турах шинж тэмдэг ажиглагдана.

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дотоод ариун цэврийг сайн сахих, халуун индүүгээр хүүхдийнхээ дотуур хувцасыг сайн индүүдэх болон 2-3 орой дараалан бургуй тавих хэрэгтэй. Хамгийн чухал нь гарын болон хувийн ариун цэврийг сахих.  Содтой ус, хлорамины уусмалаар ойр ойрхон гэр орондоо цэвэрлэгээ хийж хэвших хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Monxjargal D(103.26.193.16) 2015 оны 03 сарын 21

Zov sanaa bn.Sanaa avlaa tanks

0  |  0
Top