Хүнд даацын машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 19

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 болон аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20–ныг хүртэлх хугацаанд замын хөлдөлт гэсэлтийн үе таардаг байна. Тиймээс том оврын болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарлахаар болжээ. Энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны автомашинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай бол шаардагдах бичиг баримтын дагуу  Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох ажээ. Хэрэв зохих зөвшөөрөлгүй  замын хөдөлгөөнд оролцвол  Монгол Улсын Захиргааны Хариуцлагын Тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцох гэнэ. Том оврын болон ачааны автомашины жолооч нар нь замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг  хангасан \цацруулагч наах, ослын тэмдэг,  ачиж яваа ачаа нь унахгүй, асгарахгүй, гоожихгүй, хийсэхгүй байх бүх нөхцлийг хангасан бүтээлэгтэй\  байхыг Улаанбаатар хотын Замын цагдаагиийн газраас зөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top